Блогод тавтай морилно уу!
RSS icon Email icon Home icon
  • Олон төрөлтийн тэмцээн

    Бичсэн Нэгдүгээр сар 1st, 2010 mongolianhorse 1 сэтгэгдэлтэй

    Олон төрөлтийн тэмцээн

    Гурван төрөлтийн тэмцээн нь морин цэргийн дасгалуудыг өөртөө багтаана. Морь хүн хоёрын харилцан ойлголцол зохицолыг шалгасан морины явдалын үзүүлбэр, ойрын зайнд хурдлах болон саадтай уралдааны дасгалуудыг хийж дараа нь нэгтгэн дүгнэдэг.

    Түүхээс

    Гурван төрөлтийн тэмцээн нь морин цэргээс үүсэлтэй. Зуу зуун жилийн туршид хурдан, зориг тэвчээртэй, сурамгай, дуулгавартай морьдтой арми давуу хүчин чадалтай байжээ. 1902 онд Парисын ойролцоо армийн морьдын аварга шалгаруулах анхны тэмцээн болсон нь цэргийн гэмээр арга хэмжээ байжээ. Уг тэмцээнд морин үзүүлбэр, саадтай уралдаан болон 46 км газрыг туулах зэрэг дасгалуудыг оруулсан байна. Эхэндээ ийм тэмцээнийг ур авхаалжийн сорилт гэж нэрлэдэг байжээ.

    Тэмцээний бүтэц

    Хамгийн энгийн бөгөөд дунд зэргийн шалгууртай гурван төрөлтийн тэмцээн нэг өдрийн дотор багтах ба морин үзүүлбэрээс эхэлж дараа нь саадтай уралдаан,эцэст нь буухиа тэмцээнээр дуусдаг. Олон улсын болон олимпийн гэх мэт дээд зэрэглэлийн тэмцээн 3 өдөр үргэлжилнэ. Үүнд эхлээд үзүүлбэр, дараа нь буухиа болж эцэст нь маш сайхан зассан талбайд саадтай харайлтын тэмцээн болдог. Морин уналгын үзүүлбэрт морины дуулгавар, эзнийхээ тушаалыг гүйцэтгэх бэлэн байдлыг шалгадаг. Буухиа уралдаанд хурд хүч, зориг чадал гаргах чадварыг сорино. Төгсгөлийн буюу саадтай харайлтын тэмцээнд морь нь хүнд бэрх буухианы дараа уян хатан чанар, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай үлдэж давчуу орон зайд байрласан талбайд харайлт гүйцэтгэх ёстой болно. Морины явдал болон харайлт нь цэвэр саадтай харайлтын ба сургалтын чиглэлээр явагдаж байгаа дээд зэрэглэлийн олон төрөлт тэмцээнд ордоггүй. Гурван төрөлтийн дунд хэсэг болох буухиа цөөн баллтай байдаг боловч тэмцээний ерөнхий үнэлгээнд ихээхэн нөлөөлнө. Гурван төрөлтийн тэмцээнд хамгийн сайн тохирдог морь нь гол төлөв халуун цустай болон цэвэр үүлдрийн адууны эрлийз байдаг. Энэ төрлийн морьд тэнцвэрээ сайн хадгалдаг, яс сайтай хөөрөл багатай, маш хурдан байх ёстой.

    Саадтай буухиа уралдааны маршрут

    Дээд зэрэглэлийн гурван төрөлтийн тэмцээний үед шулуун замаар, морины явдалын үндсэн төрлөөр замын буухиа уралдаанд саадуудын хооронд давхих шаардлагагүй ба үсрэхийн тулд түлхэлтийн цэгээ маш нарийн олох хэрэгтэй байдаг. Бадминтоны тэмцээн дэх устай суваг руу үсрэх саад дэлхийд хамгийн хүнд саадны нэгт тооцогддог. Энд үсрэлтийн нөхцөлийг жил бүр өөрчилдөг ба устай сувгийн гүнийг ч бага багаар нэмсээр байна. Уралдаж адууны хурд, тэсвэр тэвчээрийг шалгадаг. Дээд зэрэглэлийн тэмцээнд буухиа уралаан 26 км үргэлжилсэн 4 хэсэг зам дээр болно. 4,8 км урт эхний хэсгийг тодорхой заасан хугацааны дотор хатираагаар туулах ёстой. 2-р хэсэг нь 3,2 км үргэлжилж морьд зарим газарт саад тавьсан замыг давхиагаар туулна. 3-дахь хэсэг нь эхнийхтэй адил боловч урт нь 2 дахин илүү байна. Замыг маш хурдан туулах гэж яарах нь утгагүй бөгөөд морьд эхнээсээ ядарвал дараагийн дасгалуудыг муу гүйцэтгэж тэмцээний ерөнхий үнэлгээ буурна . Иймээс маршрутын өгсүүр замтай хэсэгт морь унагч мориныхоо хажууд явган гүйж мориндоо амралт өгдөг. Маршрутын төгсгөл хэсгийг үзэгчид үзэж болохоор байрлуулна. Олон улсын тэмцээнд 30 орчим байгалийн саадыг туулах ёстой. Тэмцээний энэ хэсэг хүн морь хоёрт маш хүнд сорилт болдог. Тэртээ тэргүй давж гарахад бэрх саадууд нь маш төвөгтэй байрласан байна. 7 км урттай замын хэсгийг 10 минутанд туулах ёстой.

    Гурван төрлийн тэмцээний саадтай буухиа уралдааныг үзэхээр ирсэн үзэгчид саадны хэлбэр хэмжээ, байрлалыг олох гэж нүдээ чилээдэг аж. Гурван төрөлтийн буухиа тэмцээн нь хүн морь хоёрын харилцан ойлголцол зохицлыг шаарддаг зам дээр тавьсан саадыг маш сайн далдалдаг учир хүн морь хоёр үсрэх цэг, буух газраа зөв тооцоолж чадаргүйд хүрч магадгүй. Морь өөртөө итгэлтэй чөлөөтэй харайлт хийхийн тулд эзэн нь түүнээс боломжгүй зүйл шаардаагүй гэдэгт итгэсэн байх ёстой. Олимпийн тоглолтоос гадна Вадминтон хотод жил бүрийн хавар болдог тэмцээнд дэлхийн олон орны тамирчид болон хэдэн мянган үзэгчид ирдэг. Уг тэмцээн 1949 онд анх зохиогдохдоо орчин үеийн гурван төрөлтийн тэмцээний үндсэн дэг журам, хэмжээ хязгаарыг тогтоож өгчээ. Олон улсын морь унагчдын холбооны мэргэжилтнүүд гурван төрөлтийн тэмцээнийг гол төлөв морийг тал бүрээр шалгах сорилт гэж үздэг. Морь унагч нь морийг сайн судалсан, морин спортын туршлагатай, өөрийнхөө морины чадварын тухай нарийн мэдлэгтэй байх ёстой. Харин морь нь олон талын сургалттай, ажиллах чадвартай, ухаалаг байх хэрэгтэй. Германд морин спортын гурван төрөлтийн тэмцээнийг эхнээсээ сонирхон үзсээр иржээ. Гурван төрөлтөд тамирчин зөвхөн нэг төрлөөр дагнаад зогсохгүй олон талын ур чадвартайгаас гадна тэмцээнд оролцож байгаа аль ч морийг унаж чаддаг байх ёстой. Энэ тэмцээн хүн морь хоёрын жинхэнэ чанарыг илрүүлж «будаанаас хальсыг нь ялгаж» чаддаг гэж үздэг.

    3-yurult-24_eventing_kit-houghton_jpgm_foxpittwm_08sjluh213_jpg

     

    1 сэтгэгдэлтэй, “Олон төрөлтийн тэмцээн”

    1. uneheer goy bolson bna

    Сэтгэгдэл үлдээх